Өвөрхангай аймгийн Бүрд сумын Донгит багийн “Донгит”, “Улаан бургас” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 180 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ 6 сарын 15-ны өдрийн 20:00 цагийн орчим 18-24 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 3 өрхийн гэр нурж, 1 автомашины цонх хагарсан тухай мэдээллийг 6 сарын 16-ны 10:30 цагт хүлээн авсан. Сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 6 сарын 16-ны өдөр тухайн газруудад очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин Г, Л, Г нарын 5 ханатай 3 гэр нурж эвдэрсэн, иргэн Л-ийн “Аллион” загварын суудлын автомашины цонх хагарсан тухай мэдээллийг Донгит багийн Засаг даргын Тамгын газрын дарга,Шанх багийн Засаг даргын Тамгын газрын дарга нар аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Мөн Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Овоотын хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн зүгт 72 км-т/ 6 сарын 15-ны өдрийн 20:50 цагийн орчим 18-20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 5 өрхийн гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг 6 сарын 16-ны өдрийн 14:06 цагт хүлээн авсан. Сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 6 сарын 16-ны өдөр тухайн газруудад очиж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд шуурганд малчин Х, М, Д, О нарын 5 ханатай 4 гэр, М-ийн 4 ханатай 1 гэр тус тус нурж, эвдэрсэн мэдээллийг Мааньт багийн Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.