Dark Light
Нийгэм | 2022-06-17

Украины талд тулалдаж байсан АНУ-ын 3 иргэн сураггүй болжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

АНУ-ын эрх баригчид Украины талд тулалдаж байсан АНУ-ын гурван иргэн сураггүй болсон тухай мэдээллээ.  ОХУ-ын эсрэг байлдаж байсан Америкийн иргэн Александр Дрюке, Энди Хуин нар Украинд сураггүй алга болсон тухай мэдээллийг АНУ-ын эрх баригчид баталж, мөн өөр нэг АНУ-ын иргэн сураггүй алга болсон тухай мэдээллээ.

АНУ Украинд олзлогдсон байх магадлалтай Америкийн хоёр иргэнтэй холбогдуулан Украины тал болон Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчидтэй холбоо барьж байна гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс пүрэв гарагт мэдэгдсэн.

Прайс “АНУ-ын хоёр иргэн Украинд олзлогдсон гэх батлагдаагүй мэдээлэл бидэнд байна. АНУ Оростой энэ байдлын талаар хараахан хэлэлцээгүй байна” гэж Прайс тэмдэглэв.  Гэсэн хэдий ч тэрээр "Хэрэв бид Москва дахь Элчин сайдын яамаар дамжуулан холбоо барих нь тэдний талаар нэмэлт мэдээлэл олж авах боломж байвал бил боломжийг ашиглахад бэлэн байна" гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: Swissinfo

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00