Dark Light
Нийгэм | 2022-06-17

Ноцтой зам тээврийн ослын улмаас 7 хүний амь хохирчээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1204 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 835 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 32 хүн гэмтэж бэртсэний 17 нийслэлд, 15 орон нутагт бүртгэгдсэн байна.

Ослын улмаас 7 хүн амь хохирсноос мотоциклтой 4, автомашинтай онхолдох 2 хүн байна.

   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:    

Явган  холбогдсон осол 11 бүртгэгдсэн

Мотоциклтой  осол 2 бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.

Мөргөлдсөн осол 3 бүртгэгдсэн.

Орон нутагт:

Онхолдох хэлбэрээр 10 осол бүртгэгдсэн. 3 хүн амь хохирч, 11 хүн гэмтсэн байна, 

Мөргөлдөх хэлбэрээр 5 осол бүртгэгдсэн,  . 

Мотоциклтой осол 6 бүртгэгдсэн 4 хүний амь хохирсон

Хүүхэд өртсөн осол 5 бүртгэгдсэн

Хүүхэд өртсөн 6 осол бүртгэгдэж 6 хүүхэд гэмтсэн байна. Насны хувьд 5-11 насны хүүхэд байна. Үүнээс орон нутагт 2 нийслэлд 4 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 532 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 428 орон нутагт 105 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Энэ амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож осол гаргасан 3 тохиолдол бүртгэгдэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон  тохиолдлоос 9 жолооч, бүртгэгдсэн байна. 

Өнгөрсөн 7 хоногт орон нутагт мотоциклтой холбогдсон ослын улмаас 4 хүний амь хохирсон осол бүртгэгдсэн байна.

Энэ оны эхний 5 сарын байдлаар мотоциклийн ослын улмаас 40 хүний амь хохирсон харамсалтай тоо мэдээтэй байгаад анхаарч энэ төрлийн гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлж хөдөлгөөнд оролцоно уу

Мотоциклийн ослоор дийлэнх нь өрхийн тэргүүн, өрхийн амьжиргаа залгуулж буй залуучууд өртөж хохирч гэмтэж бэртэж амь хохирч байгаа тул Монгол улсын элэг бүтэн гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлж, үр хүүхдүүд нь өнчирч үлдэж байна.

                    УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД ЗӨВИЙГ ХЭВШҮҮЛЬЕ

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00