Dark Light
Нийгэм | 2022-06-17

Хөрөнгийн үнэлгээний тухай шинэчилсэн найруулгыг УИХ баталлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хөрөнгийн үнэлгээ хийх, түүний зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, хяналт тавих, энэ чиглэлээр төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг, үйл ажиллагаа болон үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хуралд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг баталлаа.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах асуудлуудыг тусгасан. Үүнд: 

Үнэлгээний үйл ажиллагаанд оролцогч талууд болох иргэн, захиалагч, үйлчлүүлэгчийн оролцоог жигд хангах зорилгоор эрх үүргийг тодорхой болгож, Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгохоор тусгасан.

Нийтийн эрх ашгийг хөндсөн хуулийн этгээдийн хөрөнгийн үнэлгээ, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, худалдах, зээлийн зориулалтаар барьцаалах зэрэг тохиолдолд заавал тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр үнэлүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Мөн Үнэлгээний Олон стандарт, үндэсний стандарт, холбогдох журам, аргачлалыг батлуулж нэгдмэл арга зүйтэй болно. Ингэснээр үнэлгээчид үнэлгээ хийхдээ хэт зөрүүтэйгээр үнэлэх байдал багасна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00