Dark Light
Нийгэм | 2022-06-17

Нийтийн хоолны салбарын орлого 11.4 хувиар өсжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Нийтийн хоолны салбарын орлого 2022 оны эхний 4 сард 287.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 123.1 тэрбум төгрөг буюу 74.8 хувиар өсжээ. Үүнд рестораны орлого өмнөх оны мөн үеэс 95.9 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нийтийн хоолны салбарын орлого 2022 оны 4 дүгээр сард 88.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 9.1 (11.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Рестораны орлогын эзлэх хувь 2022 оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 11.2 нэгж хувь, баарных 2.1 нэгж хувь, кафеных 0.4 нэгж хувиар тус тус өсөж, харин захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлогын эзлэх хувь 12.1 нэгж хувь, гуанзных 1.6 нэгж хувиар тус тус буурсан байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00