Агаарын тээврээр тээсэн ачаа 2022 оны эхний 5 сард 5.3 мянган тонн болж, өмнөх оны мөн
үеэс 3.7 (3.3 дахин) мянган тонноор өссөн байна.
Агаарын тээврээр 2022 оны эхний 5 сард дотоодод 6.1 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеэс 1.1 (15.3%) тонноор буурсан байна.
Олон улсад тээсэн ачаа 5274.3 тонн болж, өмнөх оны мөн үеэс 3692.6 (3.3 дахин) тонноор өссөн
байна. Агаарын тээврээр тээсэн ачаа 2022 оны 5 дугаар сард 1.4 мянган тонн болж, өмнөх сараас
228.5 (19.6%) тонноор өссөн байна. Энэхүү өсөлтөд гадаад тээвэрлэгчийн тээсэн ачаа 407.9 т
онноор өссөн нь нөлөөлсөн байна.
Агаарын тээврээр зорчигчид 2022 оны эхний 5 сард 241.0 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеэс 198.6 (5.7 дахин) мянган хүнээр өссөн байна.
Агаарын тээврээр зорчигчид 2022 оны 5 дугаар сард 59.2 мянга болж, өмнөх сараас 7.8 (15.2%) мянган хүнээр өссөн байна. Энэхүү өсөлтөд Оюутолгой, Сөүл, Станбул, Алмата, Тавантолгой, Франкфурт, Улиастай, Бишкек чиглэлийн зорчигчид нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Агаарын тээврээр орон нутагт зорчигчид 2022 оны эхний 5 сард 123.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 96.0 (4.5 дахин) мянгаар нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтөд Оюутолгой чиглэлийн зорчигчид 106.3 мянга, Тавантолгой чиглэлийн зорчигчид 5.5 мянга, Ховд чиглэлийн зорчигчид 4.1 мянга, Өлгий чиглэлийн зорчигчид 3.3 мянган хүнээр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Агаарын тээврээр олон улсад зорчигчид 2022 оны эхний 5 сард 117.2 мянга болж, өмнөх оны
мөн үеэс 102.7 (8.1 дахин) мянгаар нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтөд Сөүл чиглэлийн зорчигчид 37.2 мянга, Станбул чиглэлийн зорчигчид 35.8 мянга, Токио чиглэлийн зорчигчид 8.2 мянга, Франкфурт чиглэлийн зорчигчид 5.9 мянга, Пукет чиглэлийн зорчигчид 5.4 мянга, Анталя чиглэлийн зорчигчид 5.0 мянга, Алмата чиглэлийн зорчигчид 2.9 мянгаар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 2022 оны эхний 5 сард 100.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 45.6 (86.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Агаарын тээврийн орлого 2022 оны 5 дугаар сард 22.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 657.7 (3.1%) мянган төгрөгөөр өсжээ.