Сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавирусийн халдварын 85 тохиолдол батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 47 нь Улаанбаатар хотод, 38 нь орон нутагт бүртгэгдэж, халдварын батлагдсан тохиолдол нийт 927.827 боллоо. Сүүлийн 24 цагт халдварын шалтгаант нас баралт 1 бүртгэгдэж нийт нас баралт 2118 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд :
Өмнөговь аймагт 34, Ховд аймагт 1, Архангай 1, Орхон аймагт 1, Төв аймагт 1 тохиолдол бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 184 хүн эдгэрчээ.