ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибеков Монгол Улсад энэ сарын 16-ны өдөр иржээ.
Тэрээр монголчуудын тухай "Монгол миний хоёр дахь эх орон. Энэ сайхан оронд магадгүй наснаасаа ч олон удаа ирсэн байх. Боломж гарвал л ирэхийг хүсдэг юм. Монголын бүх аймаг, сумаар явж, хөдөлмөрчин, малчин зон олонтойгоо танилцаж, хуучилж байлаа. Монголын газар нутаг ямар үзэсгэлэнтэй, ямар хараа булаам гээч. Үнэхээр гайхамшигтай. Гүррагчаа маань “Та бидний үзээгүй сайхан байгальтай нэг газрыг үлдээсэн байгаа. Тэгж байгаад хамтдаа очно оо” л гэдэг юм. Тэр нь манай хүний хамтдаа өтөлнө, хамтдаа үзэж харах сайхан байгаль байгаа шүү гэдэг санаа биз" хэмээн Зэвсэгт хүчний төв хэвлэл "Соёмбо" сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.