Dark Light
Нийгэм | 2022-06-17

Усны түвшин 15-20 см нэмэгдэх төлөвтэй байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 17-нд Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн, Их Хянганы нуруунаас эхтэй Халх  голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, Ховд, Хэрлэн, Халх, Онон, Улз  гол үерийн түвшинг 5-40 см, Балж гол үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус үерлэж байна.

Маргааш буюу 18-нд Хэрлэн гол Чойбалсан сум орчимд усны түвшин 15-20 см нэмэгдэх төлөвтэй байна. Түүнчлэн ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх , хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00