Dark Light
Нийгэм | 2022-06-17

Зөвлөмж: Наршилтаас сэргийлье

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Наршилтанд бага насны хүүхэд, настангууд илүүтэйгээр өртдөг байна.

Наршилтын үед илрэх шинж тэмдэг

-Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих

-Бие суларч ядрах

-Зvрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах

-Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох

-Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хvvхэд уцаарлаж уурлах,

-Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямрах зэрэг шинжүүд илэрдэг

 Иймд наршилтаас сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.  

-Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх

-Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх

-Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух

-Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх

-Хурц наранд удаан явахаас зайлсхийх

-Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх

-Хүйтэн ус, шүршүүрт орох

-Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юмуу нойтон алчуур, малгай хэрэглэх

-Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн газар байлгах хэрэгтэй.

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00