Dark Light
Нийгэм | 2022-06-17

Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98,7 хувьтай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс 1-20 дугаар хорооны нийтийн эзэмшил, орон сууцны болон гэр хорооллын гудамж, хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийн асалтад өнгөрсөн шөнө үзлэг шалгалт хийлээ. Үзлэгийг гэрэлтүүлгийн ашиглалт хариуцсан байгууллагууд болон хорооны олон нийтийн байцаагч нартай хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр 16 дугаар хороо, Бэлхийн 11, 12 дугаар гудамжны гэрэлтүүлгийн шонгоос 16 айл цахилгаан зөвшөөрөлгүй авсан зөрчлийг илрүүлж, мэргэжлийн байгууллагад мэдэгдэн холбогдох арга хэмжээ авахаар болов. Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98,7 хувьтай байна. Мөн зарим хороодын гудамж, талбайд асахгүй байгаа гэрэлтүүлгийг тав хоногт багтаан асаах, засвар үйлчилгээг тухай бүрт нь хийх үүргийг ашиглалт хариуцсан байгууллагуудад өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10