Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2015=100) 2022 оны 5 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 219.4 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 31.1 хувиар өсөж, өмнөх сараас 1.7 хувиар буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2022 оны 5 дугаар сард өмнөх оны мөн үеэс 31.1 хувиар өсөхөд уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 35.2 хувиар (нүүрс олборлолтынх 61.1 хувь, газрын тос, олборлолтынх 78.8 хувь, металлын хүдэр олборлолтынх 15.3 хувь, бусад ашигт малтмал олборлолтынх 11.8 хувь) өссөнөөс шалтгаалсан байна.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2022 оны 5 дугаар сард өмнөх сараас 1.7 хувиар буурахад уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2.3 хувиар (нүүрс олборлолтынх 7.3 хувь, металлын хүдэр олборлолтынх 4.0 хувь) буурсан нь голлон нөлөөлжээ.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 31.1 хувиар өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын үйлдвэрлэгчийн үнэ 29.2 нэгж хувь, боловсруулах үйлдвэрийн салбарынх 1.7 нэгж хувь, усан хангамж, бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарынх 0.3 нэгж хувиар нөлөөлсөн байна.