Dark Light
Нийгэм | 2022-06-17

БНСУ-ын Чонан, Тэжоны хориход манай улсын 14 иргэн хоригдож байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс, Сөүл дэх МҮОНРТ-ийн төлөөлөгчийн хамт 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын Чонан, Тэжон хотын хорих ангид ял эдэлж байгаа Монгол иргэдээ эргэж уулзав.

Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн, Дэд консул Г.Оюун-Эрдэнэ нар хорих ангийн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулж, мэдээлэл өгөв.

Чонаны хорих ангид манай улсын 12, Тэжонд 2 иргэн тус тус ял эдэлж байгаа бөгөөд хорих ангийн удирдлагын зүгээс иргэдээс тавьсан санал хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ илэрхийлэв.

Тус ЭСЯ-наас хорих ангид хүмүүжиж байгаа иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соён гэгээрүүлэх, сэтгэл санааг дэмжих, оюун ухааны мэдлэгийг хөгжүүлэх зорилгоор ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гийн санхүүжилтээр худалдаж авсан Монголын түүх, уран зохиол, нийгэм, хувь хүний хөгжилтэй холбоотой сэдэв бүхий 60 гаруй номыг хүлээлгэн өгч, номын сангийн тохижуулалт, үйл ажиллагаатай танилцлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00