Тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар Улаанбаатар төмөр замын хойд цэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос урд цэг Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомт хүртэл 1111 км төмөр зам дагуу алсын зайн гүйлтийг хийж байна.
Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар Сүхбаатар өртөөнөөс Төмөр замын гол замыг дагаж тэсвэр хатуужил гарган гүйсээр Зүүн-хараа зангилаанд ирлээ. Түүнийг Мандал сумын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн, зангилааны удирдлага, Төмөр замын цагдаагийн хэсэг угтан авч хүндэтгэл үзүүллээ.