Улаанбаатар орчимд орсон хүчтэй борооны улмаас нийслэлийн хэмжээнд 44 удаагийн үерийн дуудлага бүртгэгдсэн байна. Хамгийн их нь 25 удаагийн дуудлага Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн гэр, хашаа байшин руу ус орлоо гэсэн дуудлага зонхилж байна. Иймд иргэдийг аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.