Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 193 км-т, сумын төвөөс хойд зүгт 110 км/-т Багануур дүүргийн харьяат 2 хүн самар түүхээр 2021 оны 6 сарын 15-ны өдөр Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд явсан бөгөөд 2021 оны 6 сарын 20-ны өдөр 1 хүн нь гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 2021 оны 6 сарын 28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. 2021.06.28-ны өдрөөс 7 сарын 2-ны өдрийг хүртэл иргэн М /47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсныг 2022.06.18-ны өдрийн 11:35 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Нийгэм | 2022-06-19
Сэтгэгдэл бичих