Панам улсын Панама хотноо 2022 оны 06-р сарын 10-19-ний өдрүүдэд "2022 оны шатрын Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд дэлхийн 37 орны 498 шилдэг тамирчид /7,9,11,13,15,17 насны ОХИД,ХӨВГҮҮД/ гэсэн ангиллаар өрсөлдөж медалийн эзэд тодорлоо.
Монгол улсаас Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан 14 өсвөрийн шилдэг тамирчид маш амжилттай тэмцээндээ оролцлоо.
7 хүртэлх насны ОХИДЫН ангилалд:
Ч.НАНДИНЖИГҮҮР мөнгөн медаль
8-9 насны ОХИДЫН ангилалд:
И.ЦЭЛМҮҮН мөнгөн медаль
З.ЭНХЗАЯА хүрэл медаль
10-11 насны ОХИДЫН ангилалд:
М.МАРГАД алтан медаль
12-13 насны ОХИДЫН ангилалд:
Г.УРАНГОО алтан медаль
Б.ХУЛАН хүрэл медаль
12-13 насны ХӨВГҮҮДИЙН ангилалд:
Б.ТЭНҮҮНБОЛД мөнгөн медаль
14-15 насны ОХИДЫН ангилалд:
Н.ЭНХБОЛОР хүрэл медаль
Мөн тус тэмцээнд алт мөнгө хүрэл медаль хүртсэн дараах 4 тамирчин Олон улсын цолтон боллоо.
Н.ЭНХБОЛОР Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер /WFM/
Г.УРАНГОО Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер /WFM/
Б.ТЭНҮҮНБОЛД Дэлхийн шатрын холбооны мастер /FM/
М.МАРГАД Дэлхийн шатрын холбооны эмэгтэй дэд мастер /WCM/
Шавь нараа өндөр хэмжээнд бэлтгэж дэлхийн дэвжээнд амжилттай өрсөлдсөн Ц.Батсайхан,Ц.Батболд,Б.Гүндаваа,Г.Мөнхбаяр,Г.Харуулбаатар,А.Энхтуул,Ц.Энхбаяр зэрэг дасгалжуулагчдадаа баяр хүргэе.
Бахдам амжилт гаргасан Монгол улсын баг тамирчдад Шатрын Дэлхийн аварга ФИДЕ гийн ерөнхий санхүүгийн хэлтсийн дарга Жу Чен, ФИДЕ гийн захирал Их мастер Виктор Бологан, ФИДЕ бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга хатагтай Сония Жонссон, Индонези, Малайз Гуамын шатрын Холбооны ерөнхийлөгч нар баяр хүргэж мэндчилгээ ирүүлснийг дуулгахад таатай байна.