Dark Light
Нийгэм | 2022-06-19

Ice top: Мансууруулах бодис хэрэглэсэн, саатуулагдсан зэрэг мэдээллүүд худал

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өчигдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 12:00 цагаас 01:10 цагийн хооронд “ICE TOP” хамтлагийн “Миний нийслэл” шоу тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан. 

Тус тоглолтыг 12 мянга гаруй хүн үзжээ. Харин өнөөдөр тус хамтлагийн уран бүтээлчдийг тоглолтын үеэр хар тамхи татан цагдаагийн байгууллагад саатуулагдсан гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээлсэн. 

Тэгвэл Ice top хамтлаг өөрийн цахим хуудастаа дараах мэдэгдлийн гаргажээ. Мэдэгдэлд : 

" ICE TOP хамтлагийн 26 жилийн ойн тоглолтонд хүрэлцэн ирсэн үзэгчид болон үзэж чадаагүй ч сэтгэл зүрхээрээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. 

Тоглолтын үеэр мансууруулах бодис хэрэглэсэн, саатуулагдсан зэрэг мэдээллүүд цахим орчинд тараад байна. Эдгээр мэдээллүүд бүгд худал ба энэхүү мэдээллүүдийг тарааж буй этгээдүүдийг худал мэдээлэл тараасан, бусдын нэр хүндэд халдсан зэргээр гомдол гаргаж шалгуулах болно" хэмээжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00