Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр буюу 2022 оны зургадугаар сарын 18-ны өдөр “ICE TOP” хамтлагийн “Миний нийслэл” шоу тоглолт болсон. “Миний нийслэл” тоглолтыг 12 мянга гаруй хүн үзсэн бөгөөд цагдаагийн байгууллагад тус тоглолттой холбоотой 15 дуудлага иржээ. Тухайлбал,
-Амраахгүй байна гэх дөрөв,
- Гар утас алдсан дөрөв,
- Унадаг дугуй алдсан нэг,
-Хэрүүл маргаан болоод байна гэх тав мөн биеэ авч явах чадваргүй согтуурсан нэг дуудлага мэдээлэл ирснийг хүлээн авч цагдаагийн байгууллагаас материалжуулан шалгаж байна.
Хар тамхи хэрэлэсэн байж болзошгүй 20 этгээдээс тест авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн гурван иргэнд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна.
Нийгэм | 2022-06-19
Сэтгэгдэл бичих