Dark Light
Нийгэм | 2022-06-20

Украинд Орос дуу хөгжим тоглуулахыг хориглолоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Украины Дээд Рад олон нийтийн газар, хэвлэл мэдээлэл, тээврийн хэрэгсэлд орос дуу хөгжмийг тоглуулахыг хориглох тухай хуулийн төслийг баталсан байна.

Тус хууль нь 1991 оноос хойш ОХУ-ын иргэншилтэй байсан, мөн одоо ч байгаа уран бүтээлчдийн бүтээлүүдийг (дууны клип, видео зэрэг) олон нийтэд үзүүлэх, олон нийтийн дунд дуулахыг хуулиар хориглосон байна.

Энэ нормыг зөрчсөн тохиолдолд телевиз, радио зэрэг байгууллагууд тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөхөөр болжээ.

Энэ нь Украины эсрэг Оросын цэргийн түрэмгийллийг буруушаасан уран бүтээлчдэд хамаарахгүй юм байна.

Үүний зэрэгцээ Орос, Беларусь болон Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрээс ном болон хэвлэлийн бусад бүтээгдэхүүн импортлох, түгээхийг хориглох тухай хуулийг баталсан байна.

Эх сурвалж: Настоящее время

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00