Dark Light
Нийгэм | 2022-06-20

Шударга, зарчимч байдлыг нэмэгдүүлэх сургалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Канадын Засгийн газрын (Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам) дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр) хамтран “Монгол улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” дэд төсөлд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар сонгогдсон. Төслийн багаас ШӨХТГ-ын гүйцэтгэх түвшинд ажиллах байгаа албан хаагчдын зарчимч, шударга байдлыг нэмэгдүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дэмжих, төрийн албаны үнэт зүйлсэд суурилсан ёс зүйн чиг баримжааг бүтээхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгууллаа. Сургалт төрийн албан хаагчийн үнэт зүйлс, ёс зүй, төрийн албан хаагчийн баримтлах ёс зүй хэмжээ, зан үйлийн ухаан ба төрийн албан хаагчийн шударга, зарчимч байдал сэдвийн хүрээнд явагдав. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг бэхжүүлэх нь” дэд төслийг хэрэгжүүлэх замаар төрийн байгууллагын үр дүнг дэмжих хүний нөөцийн удирдлагыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10