Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт дахь “Шинэ нүхэн гарц” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин тогтоол усанд живсэн тухай дуудлагыг 6 сарын 19-ний өдрийн 12:03 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Шуурхай баг 19 км замыг туулан очиход Ланд круйзер-105 загварын суудлын автомашин 2 метр орчим гүнтэй тогтоол усанд живж, жолооч А /32, настай, эрэгтэй/, зорчигч Г /37настай, эмэгтэй/ нар автомашины бүхээг дээр гарсан байсныг 20 минут ажиллан аюулгүй газарт эсэн мэнд гаргаж, автомашиныг татан гаргасан.
Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны “Могойн дэнж” гэдэг газар 1 зорчигчтой суудлын автомашин “Туул” голын усанд живсэн тухай дуудлагыг 6 сарын 19-ний өдрийн 20:17 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авч 27 км замыг туулан очиход “Приус-41” загварын суудлын автомашин “Туул“ голын усанд живж, жолооч М /35 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг 30 минут ажиллан аюулгүй газарт эсэн мэнд гаргаж, автомашиныг татан гаргасан байна.