Их газрын чулуунд 2000 оны эхэн хүртэл тарвага ихээр нутаглаж байгаад 2019 онд маш цөөн тоотой үлдэж, бараг устаж үгүй болж байсан юм. Харин 2019 онд 30 тарвага, 2022 онд 50 толгой тарвагыг Хустайн байгалийн цогцолборт газраас шилжүүлэн сэргээн нутагшуулжээ.
2019 онд нутагшуулсан тарвага энэ жил нилээд тооны мөндөлтэй болсон нь хамгааллын үр дүн харагдаж байгаа юм.