Төмөр зам дахь Цагдаагийн газрын хамт олонд ирүүлсэн "ТАЛАРХАЛ"-ыг уламжилж байна.
Талархалд
"Би Улаанбаатар төмөр замын Салхит өртөөнд цахилгааны монтёр хийдэг юм. Ажлаа хийж байгаад тогонд цохиулж ухаан алдаж унахад Салхит өртөөнд ажилладаг Төмөр зам дахь цагдаагийн газрын Салхит зангилааны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Пүрэвбаатар эмнэлгийн анхан шатын тусламж үзүүлж цаг алдалгүй Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэж амь насыг минь аварсанд маш их баярлалаа. Төмөр зам дахь цагдаагийн газрын хамт олонд ажлын амжилт хүсье. Иргэн Ц.Мөнхжаргал" гэжээ.