Dark Light
Нийгэм | 2022-06-20

Цэвэр, бохир усны шугам угсралтын ажил хийгдэж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн тав тухтай орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажлууд үргэлжилж байна. 

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд буюу Их Нарангийн эцсийн буудлаас урагш авто зам дагуу 315мм-ийн шугамаар Баянхошуу коллекторын үндсэн худагт холбох, 2.8 км урттай бохир усны инженерийн шугмыг суурилуулж байна. Мөн тус хэсэгт цэвэр усны шугамын суурилуулалтын ажил хийгдэх юм. 

Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 26-ны иргэд, айл өрхүүд хашаандаа бохир усны сүлжээнд холбогдож бохир усаа шийдэх боломжтой болно. 

Энэхүү ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Баткомплект” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00