Dark Light
Нийгэм | 2022-06-20

Ширнэн дүддог, Амин золиг, Чойжоо дүгжүү хурна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2022 оны 06 сарын 22-ны 18 цагаас Гандантэгчэнлин Хийдийн Жүд Дацан-нд Ширнэн дүддог, Амин золиг, Чойжоо дүгжүү хурна.

Хурал номын тайлбар

Бурхан багшийн аман гэгээнээр айлдсан дөрвөн их хариулга заслын нэг нь ширнэн дүдог ба өнө эртний түүхтэй адис жанлав их аврал гүрэм юм. Аврал гүрэм гэж ялгахын учир нь хилэнц нүгэл, барцад зовлогоос түргэн гэтэлгэх гэсэн санаа аж. Уг гүрэмд төхөөрөг, балин тахил, бэлтгэх бэлтгэл ажил гойд их. Ач тус нь санаанд багтамгүй дээд ад болох гариг эрхэсийн хорлол, дунд ад болох хүмүүн ба хүмүүн бусын хорлол, доод ад болох лус савдаг, нянгийн хорлол, хүмүүнийг хорлогч 8000 зэтгэр, 360 адын язгуур, 404 зүйл өвчин, 15 нялхасын их ад, 804 муу ёр тэмдэг зэргийг арилган, цаг бусын аюул, үхлээс гэтэлгэх, зориуд найруулсан хор, хараал жатга дээдсийн цааз тэргүүтнээс гэтэлгэж өөрийн сэтгэлийн нисваанис муу үйлийн үр нимгэрэх болой. 

Монголчууд эртнээс нүглийн (чөтгөрийн) нүдийг гурилаар хуурав гэж ярьж ирсэн ба энэ үйлээс гаралтай гэдэг.  

Эх сурвалж: Гандантэгчэнлин Хийд

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00