Төв цэнгэлдэх хүрээлэнд 6 сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан ICE TOP хамтлагийн тоглолтын үеэр хүмүүсээс хар тамхи илэрсэн гэх асуудлаар Цагдаагийн Ерөнхий газраас тодруулга мэдээлэл авлаа.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах хошууч Д.Оюун: “Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр хар тамхитай тэмцэх хэлтсээс 20 хүнийг шинжилгээнд хамруулсан. Үүнээс гурван хүнээс нь мансууруулах бодис илэрсэн улмаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газар шалгалтын ажлыг хийж байна. ICE TOP хамтлаг болоод зохион байгуулагчдын зүгээс ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдол байхгүй” гэв.
Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан иргэд аялал зугаалга, амралтанд явж, голын эрэг орчим амарч байна. Үүнтэй холбоотой сарын үзүүлэлтээр 7 хүүхэд голд эндэж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Иймд хараа хяналттаа дээшлүүлж, аялал жуулчлал газар үйл ажиллагаа явуулж байгаа газрууд голоос хол, эцэг эхчүүд анхааруул болгоомжтой байхыг анхаарууллаа.