Dark Light
Нийгэм | 2022-06-20

Жил бүр 60 мянган иргэн Улаанбаатар хотыг зорьж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлэх "Булган аймгийн нийгэм, эдийн засаг болон шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг боловсруулах төсөл"-ийн нээлт тус аймгийн ЗДТГ-т болж байна. 

Нээлтэд НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн менежер Виктор Лутенко, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон төслийн гүйцэтгэгч зөвлөх үйлчилгээ, судалгаа шинжилгээний "Ваүлью Юнайтэд Партнерс" ХХК-ийн төлөөлөл, Булган аймгийн хэлтэс, агентлагийн дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Арга хэмжээ оролцогч талуудын танилцуулга, хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

Төсөл 10 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд төслийн хүрээнд Булган аймгийн нийгэм, эдийн засгийн байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс болох факторуудыг авч үзэж тэдгээрийн уялдаа холбоо, ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох юм. 

Өнөөдөр 4 хүн тутмын 1 нь шилжин суурьшигч байгаагаас жил бүр 60 мянган иргэн Улаанбаатар хотыг зорьж байна. Булган аймгийн хувьд  хүн ам 61938, хөдөлмөр эрхлэгч 25607, малчин өрх 11224, шилжин явах хөдөлгөөний эрчим "маш их" үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00