Dark Light
Нийгэм | 2022-06-20

Алтан медалийн төлөө барилдана

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

“U17”, “U23” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Кыргызстаны нийслэл Бишкект эхэллээ. Өнөөдөр өсвөр үеийн сонгомол бөхийн 65, 71, 80 кг, чөлөөт бөхийн охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн барилдаан болов. Манай улсаас таван бөх барилдснаас гурав нь үдээс хойш алтан медалийн төлөө барилдана. Тодруулбал, охидын 46 кг-ын жинд Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Чинзоригийн Номин, 53 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Бямбасүрэнгийн Халиун, 69 кг-д “Женко” клубийн тамирчин Эрдэнэбатын Одзаяа нар шигшээд шалгарав. Тэгвэл 40 кг-ын жинд И.Намуун, 61 кг-д Л.Эрдэнэболор нар хэсгээсээ шалгарч чадсангүй тэмцээнээ өндөрлүүлэв. Медалийн төлөөх барилдаан монголын цагаар 20:00 минутад эхэлнэ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00