Dark Light
Нийгэм | 2022-06-22

1.2 тэрбум төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 9 этгээдийг баривчиллаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс үнэт эдлэл хулгайд алдагдсан” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч, тус хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт хойшлуулшгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хамтран дээрх хэргийг үйлдсэн этгээдүүдийг 3 цагийн дотор шуурхай  илрүүлэн, дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

СХД-ийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М. Жанчив: Энэ оны 6 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо машины зогсоол дээр байсан иргэн Б-ийн тээврийн хэрэгслээс 1 тэрбум 200 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайд алдагдсан талаарх дуудлага мэдээлэл Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын мөрдөгчид шуурхай мөрдөн шалгах ажиллагаа явуулж урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан 22-31 насны 9 этгээдийг үйлдсэн болохыг 3 цагийн дотор шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" 

Хохирогч: "Бид 2-ыг сарын өмнөөс дагаж явсан байна. Бидэнтэй адил үнэт эдлэл зардаг хүмүүст сэрэмжлүүлэг болгоход маш болгоомжтой байгаарай. Хүмүүс бүлгээрээ олноороо дагаад явж байдаг юм байна. Олон хоногийн өмнөөс судалсан байдаг юм байна. Хаана юу хийж байна, хэнтэй уулзаж байна, хаана юу тавьж байна тэр бүгдийг судалдан байна" гэв. 

Иргэд та бүхэн их хэмжээний бэлэн мөнгө, үнэ бүхий эд зүйлсийн мэдээллээ бусдад өгөхгүй байх, хадгалалт тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангаж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00