Dark Light
Спорт | 2026-09-13

МОНГОЛ ЛЕГИОНЕРУУД "UNDERDOG" БАГИЙГ БАЛБЫН АНХНЫ ЛИГИЙН АВАРГЫН ТАВЦАНД ГАРГАВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Монгол легионерууд Балбын волейболын түүхийг шинэчлэн бичлээ: "Underdog" багийг анхны мэргэжлийн лигийн аваргын тавцанд гаргав
 
Монголын волейболын үндэсний шигшээ багийн шилдэг мастерууд болох Жаргалцогтын Энх-Эрдэнэ, Мөнхбаярын Уранбаяр, Ганхуягийн Төрмандах нар Хилийн чанадад эх орныхоо нэрийг дуурсгаж, волейболын спортын түүхэнд нэгэн шинэ алтан хуудсыг нээлээ. Тэд Балба улсын түүхэн дэх анхны мэргэжлийн волейболын лиг болох Extreme Energy Drink Nepal Volleyball League (NVL)Annapurna Spiker Kings багийн бүрэлдэхүүнд легионероор нэгдэж, тус улсын хамгийн анхны түүхэн аваргууд боллоо.
Өмнө нь нэг ч удаа томоохон тэмцээнд аваргалж байгаагүй, лигийн гол фаворитуудын тоонд багтаагүй байсан "underdog" буюу боломж багатайд тооцогдож байсан Annapurna Spiker Kings баг манай легионеруудын гайхалтай тоглолтын ачаар хэрхэн жинхэнэ аварга баг болон хувирч чадсаныг волейбол сонирхогчид бэлхнээ харлаа.
 
Гранд Финал: Балбын волейболын түүхэн дэх хамгийн өндөр шагнал хүртэв
 
Аваргын төлөөх шийдвэрлэх шувтаргын тоглолтод Annapurna Spiker Kings баг хүчирхэг Karnali Shivraj багтай тулсан юм. Тоглолтын эхнээс л манай тамирчид торны дээрх давамгайллыг бүрэн гартаа авч, тоглолтын хэмнэлийг дийлдэшгүй довтолгоо, хамгаалалтаар удирдсаар 3-0 харьцаатайгаар (25-15, 25-20, 25-18) өрсөлдөгчөө цэвэр хожлоо.
 
Лигийн нээлтийн тоглолтод тус багт бүдэрч байсан Annapurna ийнхүү хамгийн хариуцлагатай торгон мөчид манай тамирчдын тактикийн болон техникийн ур чадварын ачаар дараалсан 5 ялалт байгуулан, ийнхүү цомын эзэд болсон юм. Энэхүү түүхэн ялалтыг байгуулсан аваргуудад Балбын волейболын түүхэн дэх хамгийн өндөр шагнал болох 20 лах рупи (ойролцоогоор ₮46 960 000)-ийн мөнгөн шагналыг зохион байгуулагчдын зүгээс гардуулжээ.
 
Талбай дээрх Монгол "Трио"-гийн гайхамшиг
 
зүүнээс: Жаргалцогтын Энх-Эрдэнэ, Ганхуягийн Төрмандах, Мөнхбаярын Уранбаяр
 
Тус лигийн турш од болон гялалзсан Монголын волейболын шигшээ багийн тамирчид өөрсдийн амплитуд, тактикийн давуу талыг ийнхүү харууллаа:
  • Мөнхбаярын Уранбаяр (Outside Hitter / Булангийн довтлогч): Үндэсний дээд лигийн үнэ цэнтэй тоглогч (MVP) тэрээр торны зүүн жигүүрээс хүчтэй кросс болон шулуун довтолгоонуудаараа өрсөлдөгчийн блокыг сэтлэн, шийдвэрлэх тоглолтын "Player of the Match" (Тоглолтын шилдэг тоглогч)-оор шалгарлаа.
  • Жаргалцогтын Энх-Эрдэнэ (Opposite Hitter / Диагоналийн довтлогч): Багийн гол оноо түүгч байж, арын бүсийн (pipe) довтолгоо болон хажуугийн хүчтэй спайкуудаараа (spike) тэмцээний турш шилдэг гэдгээ батлан мөн адил "Player of the Match" шагнал хүртэв.
  • Ганхуягийн Төрмандах (Setter / Холбогч): Багийн "тархи" болж, өрсөлдөгчийн хамгаалалтыг төөрөгдүүлсэн уран нарийн дамжуулалтууд (set)-ыг Монгол довтлогчиддоо хаяж, талбай дээрх тоглолтыг гайхалтай найруулав.
Балбын волейболын холбоо болон хөгжөөн дэмжигчид Монгол тамирчдын ур чадвар, тоглолтыг удирдах чадварыг өндрөөр үнэлж, лигийн цар хүрээг шинэ шатанд гаргасныг онцолж байна. Хилийн чанадад эх орныхоо нэрийг цуурайтуулж, Балбын түүхэн анхны лигийн анхны аварга болсон Монгол легионерууддаа халуун баяр хүргэе!

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19