Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн “Орхон голын гүүр" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т “Орхон" голд хүн осолдсон тухай дуудлагыг 6 сарын 27-ны өдрийн 17:11 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, сум дундын Прокурорын газар, Сант сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхний хамт Булган аймгийн харьяат иргэн Д /19 настай, эрэгтэй/-ыг 6 сарын 27-ны өдрийн 17:47 цагаас эхлэн 22:15 цаг хүртэл тус сумын Ивэн багийн “Орхон голын гүүр” гэдэг газраас хойд зүгт 36 км-т завьтай урсаж, 4 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж /дрон/-өөр 3 км-т, голын эрэг дагуу 22 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрлийн ажиллагаа 6 сарын 28-ны өдрийн 05:25 цагт дахин эхэлсэн.
Мөн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн “Туул" гол /аймгийн төвөөс баруун зүгт 226 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/-д “Туул" голд 1 хүүхэд осолдсон тухай дуудлагыг 6 сарын 27-ны өдрийн 16:40 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авчээ. Эрэн хайх, аврах салбар, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамт иргэн Х /8 настай, эрэгтэй/-г 6 сарын 27-ны өдрийн 17:43 цагаас эхлэн 6 сарын 28-ны өдрийн 01:11 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрлийн ажиллагаа 6 сарын 28-ны өдрийн 05:54 цагт дахин эхэлсэн байна.