Сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавирусийн халдварын 41 тохиолдол батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 22 нь Улаанбаатар хотод, 19 нь орон нутагт бүртгэгдэж, халдварын батлагдсан тохиолдол нийт 928.684 боллоо. Сүүлийн 24 цагт халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй ба нийт нас баралт 2118 байна.
Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд :
Дорноговь аймаг 2, Өмнөговь аймагт 14, Ховд аймагт 3 тохиолдол бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 162 хүн эдгэрчээ.