Dark Light
Нийгэм | 2022-06-28

Туслан гүйцэтгэгч компанийн ажилтан осолд орж, амь насаа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тавантолгой түлш ХХКомпаниас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 

Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах салхины хаалтыг хийж гүйцэтгэх ажлын тендэрт ялсан  “Цагаан толгойн нуур” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтан осолд орж, амь насаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлье.

“Цагаан толгойн нуур” ХХК нь зүүн бүсийн үйлдвэрт салхины хаалт/ нүүрсний нарийн ширхэгт тоосонцор агаарт дэгдэхээс сэргийлэх/ хийх тендэрт 2020 онд шалгарсан бөгөөд өнөөг хүртэл ажлаа гүйцэтгэж байгаа юм. Осолд өртсөн ажилчид нь Цагаан толгойн нуур ХХК-д давхар туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулсан компанийн ажилтан юм.

“Цагаан толгойн нуур” ХХК-тай холбогдох уг ослыг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19