Туул голын сав газрын захиргааны даргын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр баталсан удирдамжийн хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт Туул гол дагуу алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд болон нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилгоор удирдамж төлөвлөгөө болон ажлын хэсэг гарган 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ажиллалаа.
Шалгалтаар явах хугацаанд дараах зөрчил дутагдал илэрсэн. Үүнд:
- Уурхайн ухлагын талбайн шүүрлийн усыг шавхан зайлуулахдаа бүрэн тунгаалгүй Туул голд нийлүүлсэн.
- Малчны зориулалтаар ашиглаж буй гүний худгийг суваг татан технологийн хэрэгцээний нууртай холбосон байгаа нь гүний худгаас технологийн хэрэгцээний нуурыг нөхөн сэлбэлтээр ашигласан.
- Эвдэрсэн усны тоолуурыг цаг тухайд засч сольж тавьдаггүй.
- Орон нутагтай бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан бичил уурхай эрхлэгч нь аж ахуйн нэгжтэй давхар гэрээ байгуулж, Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д зааснаас илүү хүчин чадалтай механизм ашиглаж буй зөрчил.
Эдгээр илэрсэн зөрчлийг сум орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчтай хамтран зогсоож холбогдох байгууллагад хүргүүлж ажиллалаа.