Dark Light
Нийгэм | 2022-06-28

Эхний хагас жилийн байдлаар 242 хүүхэд мориноос унаж гэмтжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Энэ зун мориноос унаж гэмтэл авсан болон  могойд хатгуулсан  хүүхдийн тоо харьцангуй их байгаа талаар ГССҮТ-өөс мэдээллээ.

2022 оны эхний хагас жилийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн тасагт мориноос унаж гэмтсэн шалтгаанаар нийтдээ 600 гаруй хүн ирсэнээс  242 хүүхэд байсан байна.  Үүнд:

- хүүхэд-242

- 18-аас дээш насныхан-358 байна.

Мориноос унаж гэмтсэн хүүхдүүдийн дийлэнх хувийг 8-11 насныхан эзэлж байгаа бөгөөд ихэнх нь тархины гэмтэл, дээд, доод мөчний хугарал, гэмтэлтэй байсан байна. Улсын баяр наадам дөхсөнтэй холбоотой сүүлийн долоо хоногийн хугацаанд мориноос унаж бэртэн ирж байгаа хүүхдийн тоо эрс нэмэгдсэн гэдгийг ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгаас онцгойлон анхааруулж байна. 

Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр морь унуулахгүй байх, хамгаалалтын бүрэн хувцас хэрэглэл өмсүүлэх, хүүхдийг уралдааны морь унаж сурсан үед нь уралдаанд оролцуулах, эмээлийн олом чанга эсэхийг шалгаж байж морь унуулах, уралдаанд оролцохдоо унаач хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарахыгг ГССҮТ-өөс зөвлөлөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14