Нийслэлийн Аврах ангийнхан 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Туул голд завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа усанд живж байсан нэгэн иргэний амийг аварч, үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн билээ. Аврах багийнхны аварсан иргэний зүрх зогсож, 10 гаруй минут ухаангүй байсан бөгөөд аврагчид тасралтгүй хиймэл амьсгал хийж, амийг нь аварч чадсан юм. Амь нас нь санамсаргүй гэмээр тохиолдлоор аврагдсан иргэн Б.Ядам эмнэлгээс гарч ирээд аврагчид болон нийслэлийн Онцгой байдлын удирдлага, хамт олонд талархал илэрхийлсэн байна.
Нэг л хором, сонор сэрэмж алдагдсан бол эрдэнэт хүний амь нас аврагдах боломжгүй болох байлаа. Нийслэлийн Аврах ангийн бие бүрэлдэхүүн зургадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын ойр орчимд өдөр бүр 10:00-20:00 цаг хүртэл завьт эргүүлээр ажиллаж, байгаа бөгөөд он гарсаар 10 хүүхэд, 14 том хүн, нийт 34 хүний амь насыг авран хамгаалж үүргээ нэр төртэй гүйцэтгэн ажиллаж байна.