Dark Light
Нийгэм | 2022-06-28

Хилчид хамгаалалтын байгууламж гүүр барьж, далан сэргээн засварлав

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хил хамгаалах байгууллагын зүгээс хилийн хэсэг дэх инженерийн байгууламжийг шинэчлэн сайжруулах ажилд ихээхэн анхаарч ажиллаж байна. Инженерийн ажлын хүрээнд хилийн цэргийн 0252 дугаар ангийн бүлгийн бүрэлдэхүүн хилийн цэргийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсэгт 6,2 км газарт өргөст торон хамгаалалтын саадын байгууламжийг хийж улсын хил хамгаалалтад шилжүүлэн өглөө. Ингэснээр улсын хилийн халдашгүй дархан, найдвартай байдал хангагдахад чухал нөлөөтэй юм. Мөн тус ангийн инженерийн албаны Зам гүүрийн бүлгийн дарга, дэслэгч Б.Мөнх-Эрдэнээр ахлуулсан бүлэг Дорнод аймаг дахь хилийн цэргийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсэгт гурван модон гүүр барьж, 1250 метр даланг сэргээн засварлалаа. Хилчин инженерүүд хилийн хэсэгт зам гүүр барих, инженерийн байгууламжийг сэргээн сайжруулах ажлыг өрнүүлснээр хил хамгаалалтын найдвартай байдал хангагдаад зогсохгүй хилийн сумдын ард иргэдийн ахуй амьдралд ч тус нэмэртэй юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14