Парламентад суудалтай гурван нам, бусад 21 намын төлөөлөл үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тунхаг бичигт гарын үсэг зурж, санал нэгдсэн. Үүнтэй холбогдуулан "ХҮН"-ий Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяраас тодрууллаа.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд "ХҮН" ямар байр суурьтай байгаа вэ?
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь мөн. Яагаад гэвэл Улсын их хурал айлын хашаанд жорлон ухах тухай л ярьж байна. 76 тойрогт хуваагдаж үр ашиггүй төсвийн мөнгийг татаж байна. Харахад зөв юм шиг хэрнээ нөгөө талаараа томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг царцааж макро эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаж байна. Тойргоос гарч ирсэн УИХ-ын гишүүд улсын хэмжээнд бус тойргийн хэмжээнд л сэтгэнэ. 76 гэдэг тоо цөөхөн байгаа нь өөрөө хуйвалдааныг бий болгодог, лобийнд ордог, дарамтад оруулдаг, хууль бус зүйл хийхэд хүргэдэг тоо. Мөн өөрөөсөө засгийн газрыг төрүүлж чадахгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
76 ГИШҮҮДТЭЙ ПАРЛАМЕНТЫГ БҮРЭН ЗАЛГИЖ БАЙНА
76 гишүүний 50 хувь буюу 38 гишүүн ба нэг ангийн л гэсэн үг. Хуралдаа оролцож байгаа нь 19 эдгээр хүмүүс нь сайд хийгээд явбал 76 гишүүдтэй парламентыг бүрэн залгиж байна л гэсэн үг. Ард түмнээс засаг нь ургаж байх ёстой. Парламентын гишүүдийн тоог 150 болгоод өсгөсөн тохиолдолд их зүйлийг хийж гүйцэтгэнэ. 76 хүнийг менежмент хийх, 150 хүнийг менежмент хийх компаний засаглалын онолоороо ч өөр асуудал, түвшинд хүрч ажиллана. Төрийн эрхийг хууль бусаар авдаг боломжийн хаахын тулд, парламент ёсоо бэхжүүлэх, парламентаас засгийн газар нь төрдөг хэвийн нөхцөл байдлыг бий болгохын тулд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай.
СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ӨӨРЧЛӨГДСӨНӨӨР НЭГ Ч СОНГОГЧИЙН САНАЛ ГЭЭГДЭХГҮЙ
Сонгуулийн зөв тогтолцоогүйгээр сонгодог парламент бүрэлдэх боломжгүй гэдгийг бид өнгөрсөн хугацаанд харсан. Сонгуулийн тогтолцоог сонгууль бүрийн өмнө сольж байсан ч ганц тохиолдлоос бусад нь мажоритар системээр явж ирсэн. Үр дүнд нь хамгийн санал гээгддэг. Нэр дэвшигч нийт сонгогчийн 30 хүрэхгүй хувийн саналаар ялалт байгуулна гэсэн үг. Жишээлбэл миний бие өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэр дэвшсэн. Надад итгэл хүлээлгэсэн 26 мянган хүний санал бүгд гээгдсэн. Холимог тогтолцоотой болсноор санал үхдэг, гээддэг тохиолдол байхгүй болно. Сонгууль нийт иргэдийн саналыг зөв тусгадаг толин тусгал байх хэрэгтэй. Ирээдүйн өмнө хүлээх хариуцлагаа одооноос бий болгож эхэлж байна л гэсэн үг. Улс орон, эдийн засагт өөрчлөлт шинэчлэлтийг хийхэд энэхүү холимог тогтолцоог бий болгох шаардлагатай