Dark Light
Нийгэм | 2022-06-28

Зам тээврийн ослын улмаас 3 настай хүү, 32 настай эмэгтэй нас барлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Энэ оны 6 сарын 28-ны шөнө 05 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт 2-р багийн нутагт Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан Toyota Land 200 маркийн М жолоочтой автомашин Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд явсан А жолоочтой Toyota Prius маркийн автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч Toyota Prius маркийн автомашинд зорчиж явсан зорчигч  Х /32 настай эмэгтэй/, И/3 настай эрэгтэй/ нар нь ГССҮТ-д хүргэгдэх үед нас барж, 2 зорчигч /12 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй/ гэмтсэн харамсалтай зам тээврийн осол бүртгэгдэж шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Хурдалсан, нойрмоглосон, согтуу, бүрэн бус, гэрлээ шилжүүлдэггүй анхаарал нь сарнисан гээд олон олон асуудал дагуулсан  замд бид хөдөлгөөнд оролцож байна гэдгийг анхаарч үйлдэл бүр ээ ХЯНАЖ хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14