Жендэрийн Үндэсний Хороо 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хамтын ажиллагаа, салбарын хоорондын уялдаа холбоог сайжруулах нь" сэдэвт хөгжлийн түншүүдийн улирал тутмын уулзалтыг Монгол улсын Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Монгол дахь агентлагууд, дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагуудын төлөөлөл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, боломжуудын талаар арга зүйн хамтын ажиллагаа, салбар хоорондын уялдааг сайжруулах талаар санал солилцлоо.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар уулзалтыг нээж, Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд ололт амжилтыг онцлон тэмдэглэв.
Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифи Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, НҮБ-ын Хүн амын сангийн 2023-2027 он хүртэлх улс орны хөтөлөрийн талаар танилцууллаа.

АДМИН








Нийгэм








