Өмнөд Солонгосын засгийн газар зургаадугаар сарын 1-нээс эхлэн Монгол, Вьетнам, Филиппин, Индонез улсын тав буюу түүнээс дээш тоотой бүлэг жуулчдад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрх олгосон. Тус журмын дагуу манай улсаас зорчсон бүлэг жуулчдаас 23 иргэн алга болсон талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн.
Дээрх асуудлаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад:
БНСУ-ын талаас манай улсад албан ёсоор мэдэгдсэн зүйл одоогоор байхгүй байна. Манай улсын иргэд нэг сарын хугацаанд визгүй зорчих эрхтэй. Тухайн иргэдийн хувьд энэ сарын 22-нд Жэжүд очсон. Визний хугацаа долоодугаар сарын 21-нд дуусна. Тиймээс одоогоор визний зөрчилтэй гэж үзэхэд арай эрт байна гэв.
АДМИН








Нийгэм








