Dark Light
Нийгэм | 2022-06-29

Хууль бусаар 100 гаруй амьтан хил давуулах гэж байжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Тайландын нийслэл Бангкок хот дахь Суварнабуми нисэх буудалд тээшиндээ хууль бусаар 109 амьд амьтан хийж хил давуулах гэж байсан хоёр эмэгтэйг баривчлан саатуулжээ. Тус улсын зэрлэг ан амьтдыг хамгаалах газрын мэдээлснээр тээшийг рентгенээр шалгах үед дотор нь амьд амьтад байгааг мэдсэн байна.

Хоёр эмэгтэйн хоёр тээшнээс цагаан өнгийн үхэр зараа хоёр, армадилло хоёр, яст мэлхий 35, гүрвэл 50, могой 20 ширхийг олжээ. Уг хэрэгт Энэтхэгийн иргэд болох 38 настай Нитя Ража, 24 настай Закиа Султана Эбрахим нар холбогдон саатуулагджээ. Гэмт этгээдүүд амьтдыг Энэтхэгийн Ченнай хот руу авч явах гэж байжээ.

Эмэгтэйчүүдийг зэрлэг амьтдыг хамгаалах хуулийн дагуу шийтгэхээр төлөвлөсөн байна. Тайландаас зэрлэг амьтдыг хууль бусаар давуулах оролдлого цөөнгүй гардаг. Тухайлбал 2019 онд Энэтхэгийн иргэн тээшиндээ цоохор ирвэсийн нэг сартай зулзага авч хил давуулах гэж байгаад баригджээ.

 Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14