Сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавирусийн халдварын 49 тохиолдол батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 29 нь Улаанбаатар хотод, 20 нь орон нутагт бүртгэгдэж, халдварын батлагдсан тохиолдол нийт 928.788 боллоо. Сүүлийн 24 цагт халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй ба нийт нас баралт 2118 байна.
Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд :
Булган аймагт 1, Дорноговь аймагт 4, Орхон аймагт 3, Өмнөговь аймагт 9, Ховд аймагт 3 тохиолдол бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 136 хүн эдгэрчээ.
АДМИН








Нийгэм








