"Бүрдэл майнинг" гэх компани усны стандартаас хэтэрсэн бохир усыг удаа дараа Туул голд нийлүүлсэн. Хэрвээ энэхүү үйлдэл дахин давтагдвал Усны тухай хуульд заасны дагуу ус ашиглах эрхийг цуцлахыг Туул голын сав газрын захиргаа Tuul River Basin Authority- наас анхааруулжээ.
БОАЖЯ-наас гол мөрөнд бохир усаа нийлүүлж байгаа нь хүн амын эрүүл мэндэд шууд заналхийлсэн үйлдэл. Салбарын сайдын зүгээс удаа дараа ус голыг бохирдуулсан тус компанийн ус ашиглах эрхийг шууд цуцлахыг үүрэг болголоо.
АДМИН








Нийгэм








