Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Хавцгайтын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км, сумын төвөөс зүүн зүгт 47 км-т/ 5 хүн зугаалж явснаас 1 хүн нь суудлын автомашинд мөргүүлж автомашины доогуур орсон тухай дуудлагыг 6 сарын 29-ний өдрийн 14:02 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авчээ. Шуурхай баг 45 км зам туулан очиход Өмнөговь аймгийн .... сумын харьяат иргэн М /46 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож Өмнөговь аймгийн .... сумын харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/-ыг “Приус-20” загварын суудлын автомашинаар мөргөж амь насыг нь хохироосон бөгөөд автомашины урд дугуйн доороос цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Нийгэм | 2022-06-30
Сэтгэгдэл бичих