Dark Light
Нийгэм | 2022-06-30

Ирэх 5 жилд орон нутгаас ирэх шилжилт хөдөлгөөнийг зогсоох санал гаргав

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар хөдөө орон нутгаас нийслэл рүү ирэх жилжилт хөдөлгөөнийг ирэх таван жилд буюу 2027 он хүртэл зогсоох санал гаргалаа. Учир нь жил бүр хөдөө орон нутаас 30 мянган хүн нийслэл хотод шилжин суурьшдаг бөгөөд үүнээс үүдэн нийслэл хотод төвлөрөлийг дагасан олон асуудлууд тулгамдаж байгаа тул түр хязгаарлах шаардлагатай хэмээн үзжээ. 

Тоо судалгаанаас үзэхэд: 

Манай улсын нийт хүн амын 67.2 хувь нь хот суурин газар, үүнээс 45.3 хувь буюу 2 хүн тутмын нэг нь нийслэл хотод амьдарч байна. Тэр дундаа нийслэл хотын нийт хүн амын 95.1 хувь нь төвийн 6 дүүрэгт амьдарч буй юм. 

Дээрх саналыг боловсруулан НИТХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг албаныхан хэлж байна. 

Дашрамд дурьдахад өмнө нь 2017 онд буюу С.Батболд Хотын даргаар ажиллаж байх хугацаандаа мөн адил орон нутгаас ирэх хөдөлгөөнийг 3 жилийн хугацаанд хаах саналыг гарган хэрэгжүүлж байсан юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14