Dark Light
Нийгэм | 2022-06-30

Туул голд осолдсон 8 настай хүүг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Туулын голын гүүр гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 226 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ Гэр бүлийн 5 хүн Туул голын эрэг дээр амарч байснаас бага насны 1 хүүхэд Туул голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг 6 сарын 27-ны өдрийн 16:40 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан. Эрэн хайх, аврах салбар, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 6 сарын 28-ны өдрийн 06:00 цагаас Х /8 настай, эрэгтэй/-г тус сумын Хайлааст багийн “Туул голын гүүр” гэдэг газраас “Өгөөмөр хайрханы дүүжин гүүр” гэдэг газар хүртэл 60 км-т “Туул” голын усаар завиар урсаж, 3-4 метрийн гүнд 4 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу 30 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 6 сарын 29-ний өдрийн 06:00 цагаас эхлэн Хайлааст багийн “Туул голын гүүр" гэдэг газраас Булган аймгийн Бүрэгхэнгай сумын Дэрст багийн “Хас хос" гэдэг газар хүртэл 85 км-т завиар, 3-4 метрийн гүнд 2 удаа удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон. 6 сарын 30-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19