Dark Light
Нийгэм | 2022-06-30

Монгол хэлний хэм хэмжээг баримталж ажиллах шаардлага хүргүүллээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

 Монгол Улсын хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс өргөн нэвтрүүлгийн 25 телевизийн сувгийн 14 хоногийн хөтөлбөрт монгол хэлний хэм хэмжээг баримталж буй эсэхэд ажиглалт, судалгаа хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар шаардлага хүргүүлэх хүсэлтийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн. Үүний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд хөтөлбөрийн туузан гарчигт монгол хэлний зөв зохистой хэрэглээ, найруулга зүй, үсгийн дүрмийг баримтлах, өгүүлбэрийн бүтцийн тогтсон хэм хэмжээг бариулах, гадаад үгээр нэрлэсэн, гадаад үгийг кирил үсгээр галигласан зэрэг зөрчлийг арилгах, давтан зөрчил гаргахгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар шаардлага хүргүүллээ. 

Телевизүүдийн хөтөлбөрт хийсэн ажиглалт, судалгаагаар зөв бичих дүрэм, уг дүрмийн цэг цэглэлийн дүрэм, салангид бичдэг үгийг нийлүүлж бичих, дан гадаад үгээр бичих, гадаад монгол үг хольж бичих, үг үсэг илүү, дутуу бичих гэх мэт нийтлэг зөрчил илэрсэн байна. 

Монгол хэлний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Монгол Улсын хэмжээнд кирил болон үндэсний бичгийн зөв бичих тус тусын нэгдмэл дүрэмтэй байх бөгөөд иргэн, хуулийн этгээд уг дүрмийг дагаж мөрдөнө”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага дараах үүрэг хүлээнэ”, 19.1.1-д “монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээг чанд баримтлах” гэж заасан байдаг. 

Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монгол хэлний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчлийг холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэх, үр дүнг шуурхай мэдээлэх” гэж заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14