Dark Light
Нийгэм | 2022-06-30

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөлөлд автсан иргэн бүрт 15.1 сая төгрөг олгоно

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

90МВт-аар төлөвлөгдөж байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун таван аймагт Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сангийн хөрөнгөөр баригдаж буй 40MBт-ын нар, салхины хувьсамтгай эх үүсвэртэй хослон ажиллаж, горим тохируулгын үүрэг гүйцэтгэн тухайн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ хэмээн тооцож байгаа. 

Тус бүтээн байгуулалтын ажлын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэхдээ Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөлөлд 271 өрхийн 1,210 иргэн автаж байгаа. Одоо байгаа эрх зүйн зохицуулалтаар хохирлыг барагдуулахдаа зөвхөн үндсэн хөрөнгөд нөхөн олговор олгож байгаа. Энэ нь хөдөө амьдарч байгаа малчдад тохирохгүй байгаа. Малчдын хувьд газар мал аж ахуй, газар тариалан эрхэлж байгаа тул үндсэн хөрөнгө бага байдаг юм байна. Тиймээс нөхөн олговор нь үнэхээр шинээр ажил амьдралаа эхлэхэд хангалтгүй гэж үзсэн тул биет бус нөлөөллийн нөхөн олговрыг олгохоор санал гаргасныг Засгийн газар дэмжсэн. Энэ дагуу нэг иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар олгох буюу нэг хүнд 15.1 сая төгрөг оногдож байгаа талаар хэллээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14